Тавилгын дизайн хэв маяг

2023-02-17 04:25
Тавилгын дизайн хэв маяг

Дизайн гэдэг хүний хэрэглээ болон гоо зүйн тэнцвэрт байдлыг хангаж байдаг зүйл юм. Орчны тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон зайн зөв шийдэл, юмсын харьцаа, хэлбэр, гоо зүйн зохицлыг нь олж тохилог орчныг бий болгох хэрэглээний урлаг юм. Танд зориулж хамгийн түгээмэл хэрэглэгддэг интерьерийн хэв маягуудыг танилцуулж байна.

Минимал хэв маяг

Минимализм гэдэг нь Минимус буюу хамгийн бага гэсэн Латин үгнээс гаралтай. Минимал урсгал нь эрх чөлөө болон тайвшрах мэдрэмжийг бий болгодог. Илүү дутуу зүйлгүй хүний хэрэгцээтэй зүйлс л багтдаг хамгийн энгийн шийдэлтэй урсгал. Орон зайг цэвэрхэн эмх цэгцтэй харуулахад олон тавилга декор олон өнгөнүүдээр өрөөг дүүргэхгүй байх чухал юм. Өнгө: Цагаан, бейж, саарал хар монохром өнгөнүүдийг ашиглана. Монохром нь зөвхөн хар цагаан өнгө гэсэн ойлголт биш харин төвийг сахисан өнгөний ууссан маягийг хэлнэ. Материал: Модны хээ, Байгалийн натурал нэхмэл, Чулуу, Керамик зэрэг эдгээр материалууд нь орчинд илүү дулаан уур амьсгал нэмэхэд ашигладаг. Элемент: Шулуун шугаман элемент ашиглах нь орчинг цэмцгэр мэдрэмжийг мэдрүүлдэг тул илүүд үздэг.

Контемпарари


Contemporary интерьер гэж юу вэ? Contemporary нь модернисм, постмодернисм, арт деко зэрэг тухайн цаг үеийнхээ алдартай онцлог чиг хандлагуудыг өөртөө шингээсэн урсгал бөгөөд 1970 оноос хойш одоог хүртэл оршиж буй орчин үеийн дизайны нэг төрөл юм. Дизайны урсгал болгон өөрийн онцлогтой байдаг. Contemporary-ийн хувьд олон янзын хэв маягийг өөртөө нэгтгэсэн байдаг бөгөөд гол элемент нь: Металл, Шил, Байгалийн чулуу, Мод зэрэг. Хэрхэн Contemporary орчинг бүрдүүлэх вэ?

Дундад зууны үеийн интерьерийн зарим нэг элементийг орчин үеийн тавилгуудтай хослуулах хэрэгтэй. Жишээ нь нээлттэй төлөвлөлт энэ нь жижиг орон зайг хүртэл том харагдуулахаас гадна ашигтай талбай их. Бүдэг ханын өнгө интерьерийн гол төв нь тавилга байх учраас ханын өнгө ихэвчлэн цагаан, саарал, шаргал бор байна. Шалнаас тааз хүрсэн цонх энэ нь орчин үеийн харагдахаас гадна байгалийн гэрэлтүүлэг нэмэгдэж, орон зайг гэгээлэг тухтай харагдуулахад тусална. Минимал, органик хэлбэртэй тавилга

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл