Тавилга захиалахдаа юу анхаарах вэ?

2022-07-22 05:25
Тавилга захиалахдаа юу анхаарах вэ?

1.      Нэн түрүүнд хэмжилтээ маш сайн хийх хэрэгтэй. Орон зайн зөв төлөвлөлт зохион байгуулалттай, хэрэглэхэд хялбар байх нь чухал. Тухайн тавилганы хэрэглээг сайтар бодож, өөрийнхөө хэрэгцээг тодорхойлон загвар гаргаж буй Дизайнертайгаа зөвлөлдөн зөвхөн танд болон танайд л тохирох орчин үеийн загварлаг шийдлийг бүтээхийг эрмэлзээрэй.


2.      Мэдээж таны хэрэглээг хялбарчилсан нэмэлт тоноглол сонгох хэрэгтэй. Гал тогооны хадгалах шийдэл, хувцасны шүүгээний эмх цэгц, хүүхдийн өрөөний эргономик шийдэл, гал тогооны угаалтуур, нугас, шургуулганы зам гэх мэт хүний өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөх, эмх цэгцийг бэлэглэх өндөр зэрэглэлийн ухаалаг тоноглолыг зөвлөж байна.


3.      Хамгийн чухал нь эрүүл ахуйн шаарлагад нийцсэн, гэр ахуйн тавилга хийх зориулалтын E0, E1 стандартыг хангасан материал сонгох юм. Яагаад E0, E1 стандартыг чухалчилж байгаа талаарх мэдээллийг өмнөх нийтлэлээс уншаарай.

4.     Эцэст нь та цаг зав мөнгөө салхинд хийсгэхгүйн тулд мэргэжлийн чадварлаг хамт олонд хандах хэрэгтэй шүү.



 

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл